8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд гал түймрийн дуудлагын тоо 15,1 хувиар буурчээ

2021-01-29 12:00:32

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлага бүргтгэгдсэн байна. Гал түймэрт  3 иргэн өртөж нас барсан бол 5 иргэн түлэгдэж гэмтжээ.

Гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна.

Харин пийшин, зуух, яндангийн цонолтоос 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа, шүдэнз, ил гал, ил задгай асгасан үнс нурамнаас 47, машин техник ашиглалтын буруугаас 21, бусад шалтгааны улмаас 4 удаагийн гал түймэр гарчээ.

  Гал түймрийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлтэй байна нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment