Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Еос" хэмээх компани Төв аймгийн Цээл суманд хайгуулын гурван лиценз эзэмшдэг нэрээр сумын оршуулгын газрыг ухаж алт авах аймшигтай үйлдэл хийхээр санаархаж байгаа аж. Тус компанийнхан түүхийн үнэт олдвор, нуур усыг сүйтгэхээр төлөвлөхийг зэрэгцээ эргээд нөхөн сэргээлтэд ердөө 1 сая төгрөг зарцуулах төсөв гаргажээ. Тиймээс нутгийн иргэд өвөг дээдсийн шарилаа гадны этгээдээр хөндүүлэхгүйн дээр нутаг усаа авч үлдэхийн тулд шүүхэд хандаад байна. "Еос" компани нь тус сумын Засаг даргын гарын үсгийг хуурамчаар дуурайлган лицензээ сунгажээ. Хуурамч гэдгийг шүүх шинжилгээний байгууллагаас нотлогдсоор байхад анхан шатны шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаад байгаа юм. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх өнөөдөр 13.00 цагаас захиргааны хэргийн давж заалдах шатанд эхлэх юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн шүүхийн гадна цуглах гэнэ.
Хятадын компани оршуулгын газар ухаж алт олборлох гэж байна
2016-03-31 11:28:00