8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021-01-30 22:27:40

Дорноговь аймагт коронавируст /ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.

Иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх болсныг анхаарна уу хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment