8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗДТГ-ын орлогч Б.Гомбосүрэн: “Илгээлтийн эзэд”-ийн өвсний зардлыг малчидтайгаа тохирч хувааж гаргасан

2016-03-31 12:07:00

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг сумруу Улаанбаатар хотоос өвс тэжээл, нэмнээ гээд малчдад хэрэгтэй зүйлсийг явуулсан билээ. Гэвч тус аяны малчдад хүргэх өвс тэжээлийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгийн газрынхаа малчдад зарсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар тус сумын Засаг даргын тамгын газрын орлогч дарга Б.Гомбосүрэн “Олон нийтэд тараагдсан мэдээлэл бол худлаа. Аяны хүрээнд манай суманд ирэх өвс, тэжээлийг зараагүй. Хотоос Улаангом сум хүртэлх тээврийн зардлыг манай ЗДТГ-аас 50 хувийг нь гаргасан. ОБЕГ-аас тээврийн зардал гаргахгүй гэсэн учир бид малчидтайгаа тохирч ЗДТГ-аас 50 хувь, малчдаас 50 хувийг нь тус тус хуваан гаргасан юм. Ихэнхийг нь Улаангом сумын төвийн эргэн тойронд амьдарч буй малчид хүлээн авсан. Бид энэ тухай буруу мэдээлэл тараагдсан болохоор С.Жавхлангийн биет төлөөлөгч, түүний ах эгч болон аймгийн ОБЕГ-т үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Малчдаас ямар  нэгэн гомдол ирээгүй. Яагаад ийм мэдээллийг тараасныг сайн ойлгохгүй байна" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл