8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана

2021-02-02 10:43:02

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа. 

Дэлхийд тархаад буй КОВИД-19 цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын төлөө нягт хамтран ажиллана гэдгээ талууд тодотгов. 

Мөн энэ үеэр ноён Сергей Диордица ДЭМБ-аас зөвшөөрсөн тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амыг дархлаажуулахад шаардагдах вакцинуудын талаарх судалгаа мэдээллийг Шадар сайдад өгөв. 

 

Манай улс цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана.

Эмч, сувилагчдыг нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх нь чухал гэдгийг Шадар сайд онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Mash zeb mash sain khynaj khurdan ajilla
2021/02/02 192.82.68.252
  • Recent
  • Most Read
  • Most Comment