8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг МЭХ байгууллагуудад хандивлав

2021-02-02 10:46:57

Монголд цар тахал гарсан энэ цаг үед МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас санаачилан 10 дэмжигч байгууллагатай хамтран ЭХ ОРОНДОО “СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ”  ИЛГЭЭЦГЭЭЕ аяныг зохион байгуулж, нийт 33.000 маск, 122 ширхэг гар ариутгагч шингэнийг дэмжигч байгууллага болох NICE MONGOLIA KARGO хариуцан  Монгол улс руу ачуулсан юм.

Тэрхүү сэтгэлийн илгээмжийг МЭХ-ны төв салбар хүлээн авч, өнөөдөр “ЭХЭМҮТ”, Эмэгтэйчүүдийн 407-р хорих анги, “Хүрээ” амаржих газар, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг зорилтот байгууллагуудад хандивлалаа.

Өмнө нь МЭХ Короновирус цар тахалаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 10.000 амны хаалт аяныг үндэсний хэмжээнд түүчээлэн эхлүүлж, улсын хэмжээнд нийт 50.000 гаруйг оёж, 10.000 амны хаалтыг нь Эрүүл мэндийн яаманд хандивлахын зэрэгцээ БНСУ-д ажиллаж, амьдарч буй элэг нэгт монголчууддаа туслахыг уриалж 10.000 амны хаалт илгээж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл