8o
Улаанбаатар хот
mobile menu

“Залуус I, II, III” цогцолборын дэд бүтэц, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах Ажлын хэсэг байгууллаа

2021-02-03 14:34:25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан.

Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны “Залуус I, II, III” цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment