8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд 29 шинжилгээний төв ажиллаж байна

2021-02-04 11:30:00

Нийслэлийн хэмжээнд 29 шинжилгээний төв ажиллаж байна. Лабораторийн хүчин чадлын хувьд маш хангалттай байгаа. ЗӨСҮТ, НЭМҮТ болон ХӨСҮТ дээр лаборатори ажиллаж байгаагаас гадна нийслэлийн дөрвөн дүүрэгт лаборатори нээсэн. Мөн Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт лаборатори ажиллаж байна. Бид лабораторийн тандалт судалгаа хийхэд дэлхийн өндөр хөгжилтэй 10 орны төвшинд адилхан шинжилгээ хийгээд явж байгаа гэх үр дүн гарсан.

Иргэдийн цаг авах процесс харьцангуй сайжирсан бөгөөд “Gerege” системийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээ хийх ажлыг НЭМҮТ хариуцаж байгаа. Өчигдөр болсон цахим хурал дээр лабораторийн шинжилгээний ажилд ямар нэгэн хүндрэл гараагүй гэх мэдээллийг НЭМҮТ-ээс өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment