Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 4-нд нийт 14283 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрсэн.Эдгээр халдвар нь Улаанбаатар хотоос илэрсэн. Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1092 болсон. Хоногийн хугацаанд 32 хүн эдгэрч гарсан байна. Монгол улсын хэмжээнд нийт тохиолдол 1928 бүртгэгдсэнээс 74 хувийг нь эмчилжээ. Нэг хүний биеийн байдал хүн байна" гэлээ.