АТГ-ын 20 гаруй албан хаагчид өнгөрсөн шөнө Замын-Үүд дэх автозамын боомтод гэнэтийн шалгалт хийжээ. Ингэхдээ тэд энгийн хувцастай орж ирээд АТГ гэсэн бичигтэй хантааз өмсөөд, нэг ч хүнийг гадагш гарч болохгүй гэсэн тушаал өгсөн байна. Нэгжлэг оройны 20 цагаас эхэлж, үүрийн 05 цаг хүртэл үргэлжилжээ. Мөн өнөө өглөөнөөс эхлэн зарим албаны хүмүүстэй уулзалт хийж эхэлсэн байна. Учир нь АТГ-ынханы энэхүү шалгалтын явцад гаалийн байцаагчдаас багагүй хэмжээний мөнгө гарган хураан авсан аж. Шалгалтын талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Шалгалт хийгээд явж байгаа нь үнэн. Одоогоор ямар нэгэн зөрчлийн шинжтэй зүйл илэрсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид ажлаа хийгээд явж байна” гэв.
АТГ-ын 20 гаруй албан хаагчид гэнэтийн шалгалт хийжээ
2016-03-31 13:11:00