Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Ш нь эхнэр, 2 хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид иргэн Ш /44 настай, эрэгтэй/ 02.07-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд эхнэр, 2 хүүхдийн хамт “Ланд круйзер-100” загварын автомашинтай гараад сураггүй болсон тул 02.08-ны өдрийн 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Автомашинтай гараад сураггүй болсон гэр бүлийг эрэн хайж байна
2021-02-08 10:47:46