8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлд 63 мянга гаруй иргэн хамрагджээ

2021-02-08 12:30:00

Монголын Ипотекийн корпорациас орон сууцны ипотекийн зээлд хамрагдаад байгаа иргэдийн дунд судалгаа хийжээ. Ипотекийн зээл авсан нийт 63553 өрх байна. Үүнээс 48659 нь нийслэл Улаанбаатар хотод, 14894 нь аймаг, орон нутагт байна. 

Орон сууцны зээл олголтын 88.3 хувь нь шинээр олгосон орон сууцны зээл байгаа бол 11.7 хувь нь дахин санхүүжсэн орон сууцны зээлд хамрагджээ. Ипотекийн зээлд хамрагдагсдын хүйсээр авч үзвэл 56 хувь нь буюу 35594 нь эрэгтэйчүүд, 44 хувь нь буюу 27959 нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд зонхилох хувийг 26-45 насныхан эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment