Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сүүлийн хэдэн сар дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралд ороод байна. Манай улсын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, ихэнхи иргэдийн ажил зогсоод байна. Эдийн засгийн хямралын улмаас цөөнгүй байгууллагууд дампуурлаа зарлаад байгаа юм. Эдийн засгийн энэ хүнд цаг хүнд нэгэн мэдээлэл олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тодруулбал, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 02 сарын 01-ний өдөр 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч зэрэг фитнессийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарласан нь ил болж нэлээд дуулиан шуугиан тарьлаа. Уг оролцогч нь Монгол банкны нэрээр зарласан уг тендерт материалаа гуравдугаар сарын 04-ний дотор ирүүлэхийг шаардсан байна.
Ядуурал өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ цаг үед өөрсдийнхөө ихдүүлсэн өөхөө шатаахаар энэ мэтээр тансаглаж буй нь хэр зохистой вэ. Энэхүү мэдээллийг сэтгүүлчид ил болгон нийтэлсний дараагаар сэтгүүлчдийг "шантаажчин" гэсэн доромж үгээр жиргэсэн байна. Мөн фитнессийн төхөөрөмж авах тансаглалаа зогсоосон хэмээн жиргэжээ.