
Хатуу хөл хорионы дэглэмийн үед дараах байгууллагын ажилтнууд хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ингэхдээ тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм.
|
№ |
Үйл ажиллагааны чиглэл |
Ажиллах албан хаагчдын ажиллах тоон хязгаарлалтад хамрагдсан эсэх |
Зорчих тээврийн хэрэгсэл |
|
|---|---|---|---|---|
|
1 |
Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа |
Үгүй |
Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй |
Хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчино |
|
2 |
Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт |
Үгүй |
Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй |
Хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчино |
|
3 |
Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт |
Үгүй |
Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй |
Хувийн болон тусгай, түгээлтийн зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино |
|
4 |
Банкны цахим болон автомат тооцооны машин |
Тийм |
Албан хаагчдын 10-15 хүртэлх хувийг ажиллахыг зөвшөөрнө |
Нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг зөвшөөрнө |
|
5 |
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж |
Тийм |
Албан хаагчдын 10-15 хүртэлх хувийг ажиллахыг зөвшөөрнө |
Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчино |
|
6 |
Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага |
Үгүй |
Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй |
Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчино |



