8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөл хорионы эхний өдөр 48 мянган иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ

2021-02-12 15:00:00

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 48,000 хүн шинжилгээнд хамрагджээ.Тодруулбал, хөл хорионы эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 мянга, Баянзүрх дүүргийн 10 мянга, Баянгол дүүргийн 8 мянга, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тус бүр 5 мянга орчим харин Налайх дүүргийн 2 мянга, Багануур дүүргийн 100, Багахангай дүүргийн 6 иргэн шинжилгээ өгчээ.

 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгааг НЗДТГ-аас мэдээлсэн.

Сүхбаатар, Баянгол дүүрэгт иргэд шинжилгээ өгч буй нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Өвчөн ийм үед сургуулийг оруулаг нь маш их аюултай Хол хориог дахин сунгаж ариутгалийг хийж тодорой хугцаанд хараж баталгаатай дахин дэгдэхгүй гэсэн үед хориог шатлан тавих хэрэгтэй
2021/02/15 64.119.25.85
  • Recent
  • Most Read
  • Most Comment