Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр БЗД-ийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдах барилгын шав тавих ёслол болсон билээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд барилга баригдах гэж байгаа. Харин үүнийг эсэргүүцсэн “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Засгийн газар, нийслэлээс шийдвэр гарч, тус цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газарт барилга барихаар болжээ. Тодруулбал АШУҮС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор барихаар өчигдөр шавыг нь тавьжээ. Ингэхдээ нохойн хошуу, чонын хэл зэрэг ургамал ургадаг моддыг үндсээр нь хугалан авч, барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тэд энэхүү хийж байсан сайн дурын ажлаа эсэргүүцэж байгаа аж.