8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд Хан-Уул дүүргийн 42.443 өрхийн иргэдийг хамрууллаа

2021-02-19 11:07:21

Хан-Уул дүүрэгт зохион байгуулсан “Нэг хаалга–Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийт 18 хорооны 42.443 өрхийг суурин 3 цэг, явуулын 130 цэгээр дамжуулан тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээнд хамрууллаа. 

Тус үйл ажиллагаанд чиг үүргийн дагуу 4600 төрийн албан хаагч, 912 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилласан байна. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу ирэх бямба гарагт үлдсэн цөөн тооны өрхийн мэдээллийг хороо тус бүрээр нь гаргасны дагуу явуулын баг шинжилгээг үргэлжлүүлэн авна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment