8o
Улаанбаатар хот
mobile menu

75 000 хүнийг дархлаажуулах вакцин Монголд буулаа

2021-02-22 11:46:05

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакцин ирлээ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн "Serum" институтад үйлдвэрлэсэн ажээ. Вакциныг Мумбай хотоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор татан авлаа. Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт маргааш эхлэх бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажилтныг дархлаажуулах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл