8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийллийн 110 дуудлага бүртгэгдэж, 181 хүн эрүүлжүүлэгджээ

2021-02-24 09:42:06

Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд /2021.02.22/ нийт 984 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 874 зөрчлийн, гэмт хэргийн шинжтэй 75 бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн тоо буурсангүй 110 дуудлага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэх байранд 181 хүн орсон бол согтуугаар автомашин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

Өнөөдрөөс хөл хорио суларч, ААН, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэдийн хөл хөдөлгөөн ихэснэ. Хөл хөдөлгөөн ихэссэнээр архидан согтуурсан, гэмт хэрэг зөрчил мөн дагаад ихэсдэг. Удаан уулзаагүй хамт олон найз нөхөд нэг дор олуулаа цуглаж, айл өрхүүдээр золголт хийгээд явах зэрэг асуудлууд гарч болзошгүй тул иргэд дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, гаргасан дүрэм журмыг сайн мөрдөж, халдвар бүрэн хумигдаагүй цагт хариуцлагатай байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment