8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Нийт 32 тохиолдол нэмэгдсэн 9 нь ''Нэг хаалга-Нэг шинжилгээ''-нээс илэрлээ

2021-02-24 15:28:00

Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 26508  хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 9 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бгөөд нийт 131 тохиолдол бүртгэгдлээ.   

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1914 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2240 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2755 болж, 2070 /75.1%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  593 хүн эмчилгээнд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment