Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөд коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1677 хүний шинжилгээний хариу гарснаас 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 46 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 45 хүнээс илэрсэн байна. Харин нэг тохиолдол нь "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрчээ.
ЭМЯ: 46 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2801 боллоо
2021-02-25 11:39:18