8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ-аас томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна

2021-02-25 13:52:52

2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын  дүүрэгт байрлах нийт 23 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ. 

Хүчит шонхор захад өглөөний 7:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500, хонины цул мах 10000, үхрийн ястай мах 11000-12000, үхрийн цул мах 13000-14000, ямааны ястай мах 7100-7700, ямааны цул мах 7800-8300 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны дээд үнэ 12000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн цул мах 13000-14000 төгрөг болж 1000 төгрөгөөр, хонины цул махны  үнэ 10000 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол, ямааны цул махны дээд үнэ 8300 төгрөг болж 700 төгрөгөөр  буурсан байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 7000-8000 төгрөг болж доод үнэ 300 төгрөгөөр буурсан бол дээд үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн мах 8000-9500 төгрөг болж доод үнэ 500 төгрөгөөр буурсан бол дээд үнэ өмнөх өдрийнхтэй ижил байна.

Махны нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хот руу орон нутгаас мал эмнэлэгийн хяналтын цэгээр нийт 108.5 тонн мах шалгагдаж нэвтэрсэн, Хүчит шонхор захад нийт 18.9 тонн мах нийлүүлэгдсэн байна. 

Хяналт шалгалтад хамрагдсан  зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдэж, нийлүүлэлт, үнэ тогтвортой байна. Мөн бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 34 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 33,  ибаримт апликэйшнээр 1 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 28 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 3 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шилжүүлсэн, 3 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment