8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр улсын хэмжээнд 222 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 133 дуудлага бүртгэгджээ

2021-03-01 10:31:45

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 1,158 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн 10, гэр бүлийн хүчирхийллийн 133, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74, гэмт хэргийн шинжтэй 48 дуудлага мэдээлэл байсан байна.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 222 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 97 зөрчлийг илрүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл