8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эх орончдын өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ

2021-03-01 10:56:46

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эх орончдын өдөр"ийн мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд "Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний  энэ өдөр Монгол Ардын намыг байгуулж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлсэн билээ. Монгол Улс хөгжин дэвжиж, хүн ард нь өсөн үржиж, шинэ мянганы ардчилсан төрт, эрх чөлөөт, эв нэгдлийг эрхэмлэсэн тусгаар улс болон хөгжиж байна.

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдаж, хөгжиж  жилтэй золгож байна. Энэхүү 100 жилийн ой бол Монгол Ардын нам улс эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж, хөгжилд хөтлөн ирсэн бахархам түүх юм.

Эрхэм та бүхэнд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны жил, Монгол Ардын Намын жил, Эх орончдын өдрийн халуун баяр хүргэе" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Богд хаан тэргүүтэй эх орнчдын Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 1911 онд эхэлсэн гэж уншсан
2021/03/01 139.5.219.150