8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар 24/7 хуваариар ажиллаж байна

2021-03-04 09:30:00

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр иргэдээс нийт 507 дуудлага ирлээ. Дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.23 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 221 буюу 43.8 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 83 буюу 16.5 хувийг хот хооронд зорчих иргэд ямар баримт бичиг бүрдүүлж, хэрхэн зорчих тухай дуудлага тус тус эзэлж байна. 

Хөдөө орон нутаг руу зорчих, яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэдээс шинжилгээний цэгүүдийг яаралтай нэмэгдүүлж өгөх хүсэлтг цөөнгүй ирүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд шинжилгээ авах цэгийг наймаар нэмэгдүүлэн 22 болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх арга хэмжээг авлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл