8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын виз хүсэгчид цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй боллоо

2016-04-01 08:45:00

БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо уг тодорхойлолтыг авах шаардлагагүй болсон байна.

Тодруулбал ЦЕГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор хилээр гарахыг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтыг визний материал хүлээн авагч итгэмжлэгдсэн газруудад гаргаж өгчээ. Тиймээс Лицензний төвөөс виз хүсэгчдэд тодорхойлол гаргаж өгөхөө энэ сарын 21-ээс больсон байна.

Харин виз хүсэгч иргэнээс цагдаагийн газрын тодорхойлолт шаардсан бол Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдэгдэхийг цагдаагийн газраас сануулж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хулгайчдын МАН ч хүний дургүйг хүргэхээс өөр юмгүй болж дээ хөөрхий. МАН-ыг хөөн тараах хууль гаргавал таарна.
2016/04/17 103.17.108.42