8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Явган зорчигчийг мөргөж амийг нь хөнөөжээ

2021-03-05 12:28:17

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.01-04-ний өдрүүдэд нийт 823 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 1 хүний амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд 2021.03.02-ны 18.00 цагийн орчимд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигч Т нас барсан

 

Нийслэлийн ХУД-ийн 5 дугаар хороо Наадамчдын гудамж, Дээд Бодь хийдийн урд замд 2021.03.02-ны 04.00 цагийн орчимд Toyota Prius маркийн автомашин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж,  Toyota Prius маркийн автомашин жолооч Н нас барж, зорчигч С гэмтсэн.

 

Нийслэлийн ХУД 8 дугаар хороо Сонсголонгийн зам, Сонсголонгийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд 2021.03.04-ний 23.30 цагийн орчимд Toyota Allion маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж амийг хөнөөсөн байна. 

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл