8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-оос эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг зохион байгуулж байна

2021-03-06 15:21:49

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй “Хаалга” төслийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэрлэх “АСУУДЛЫГ АСУУЯ” санал асуулгыг бүтэн сарын турш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд явуулсан.“Асуудлыг асууя” санал асуулгад 28500 орчим иргэд саналаа ирүүлж, хүчирхийлэлтэй холбоотой 450 орчим захидал цугларсан байна.

МЭХ хаалга бүрийн ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд гарц, шийдэл эрэлхийлж, хохирогчдын сэтгэл зүй ямар хэцүү байдгийг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд төв талбайд асуудал тээсэн хаалганууд байрлуулсан акц зохион байгуулж байна. 

“Хаалга” бүрд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын захиаг хэвлэн байршуулжээ. Ийнхүү “Хаалга” акцыг зохион байгуулснаар хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, нийгмийн хэвшмэл ойлголт, тогтсон соёлыг өөрчлөхөд нөлөөлөх, олон нийтийн хүчирхийллийг үл тэвчих мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, зэрэг олон өөрчлөлтийг авч ирнэ хэмээн үзэж буй юм.“Хаалга” үйл ажиллагааг МЭХ-ны 21 аймгийн салбарууд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

May be a black-and-white image of 1 person

May be an image of one or more people and people standing

May be an image of outdoors

May be a black-and-white image of one or more people, outdoors and monument

 

May be an image of text

No photo description available.

May be an image of outdoors

May be an image of monument and outdoors

May be an image of skyscraper, sky and monument

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment