Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 13269 хүнд шинжилгээ хийснээс 108 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Гурав нь тусгай үүргийн нислэгэр ирсэн иргэдээс илэрсэн. Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс илэрлээ. МУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийт 421 боллоо. Үлдсэн 105 нь Улаанбаатар хотод нэмэгдсэн. 54 нь УДЭТ-тай холбоотой бүртгэгдсэн тохиолдлууд. Тоглолтонд оролцсон 109 хүнээс урьдчилан шинжилгээ авахад 54 -өөс нь илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Дотоодын нийт халдвар 2811 болсон.Завхан аймагт 2, Төв аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 49 хүн эмчлэгдэж, гэртээ гарсан байна" гэв.
ЭМЯ: Нийт 108 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа
2021-03-08 12:33:55