8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: 174,000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Үүнийг арилгах хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021-03-10 13:30:00

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“COVID-19” цар тахлаас үүдэн Монгол Улсын боловсролын салбар олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь хичээлийн хоцрогдол. Ерөнхий боловсролын сургуульд нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Иймд цаашид хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болон боловсролын салбарын цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгаагаа салбарын сайд илэрхийллээ.

Мөн боловсролын дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсролын реформыг хийхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцлов.

НҮБ-ын суурин зохицуулагчийн газар нь төрөлжсөн байгууллагуудаа зангидаж, уялдаа холбоогоор хангаж, нэгдмэл байлгах үүрэг хүлээн ажиллаж байгаа суурин зохицуулагч онцлоод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа хэмээлээ. Мөн тэрбээр бүх шатны боловсролын байгууллагуудад тогтвортой хөгжлийн зорилтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг хүссэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
соёл эрдэм дэд сургуулийн захирал соёлт нь би бол монгол хүн биш япон хүн гэнэ оюунуудыг японд авачиж ажил хийлгэд цалинг нь хусч өгөх юма оюутнууд болгоомжтой байгаарай
2021/12/27 122.201.21.217
зочид
көв гаалийн байцаагчид авилгатай төрийн бүтэц бий болгосон төрөөс төрсөн тэрбумтан Адьшаа гэж байна
2021/09/22 202.179.27.142
зочид
Оюунэрдэнэ сайдаа гаалийн байгууллага 500 орчим байцаагчтай байхад ажлын ачааллал нь таарах байхад 2000 гаруй арын хаалганы байцаагчтай болсон энэ байгууллагад маш шударгаар цомхотгол хийх хэрэгтэй
2021/09/22 202.179.27.142
зочид
энх амгалан сайд маш зөв шийдвэр гаргаж яамандаа цомхотгол хийсэн боловсролын яамныхан хувийн сургуулийн захирлуудтай хуйвалдан авилга авч хуулиа зөрчдөг болсон шүү дээ сайд та сайн ажиллаж байна
2021/09/22 202.179.27.142