8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Гансүх: Аавыг минь гарцаар гарч явахад машинаар дайрлаа

2021-03-12 12:00:00

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт хандан цахим хуудсандаа ил захидал бичжээ. 

Тэрбээр: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт  Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр гэхдээ бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргэийлж 2021.3.9-нд Өдрийн сонинд ярилцлага өгсөн. Уншсан биз. Гэтэл тэр өдрийн орой 17:50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав минь хүнд гэмтэл авч, одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох юэ? Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, эхнэр хүүхэд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань Монгол улсын жирийн иргэд. МОНГОЛ ТӨР иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна.  Хууль хүчний байгуулагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.  Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан гэмтлийн эмнэлэгийн хамт олон маш их баярлалаа. Эмч нартаа итгэж байна хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж палам
Энэ хүн их сонин сэтгэхүйтэй юм хэзээ билээ дээ бас нэг хэрүүл хийж байсан манай авгайг архины шилээр зохисон би тэр даруй нь Солонгос явсан гээд л байсан даа , Монголчууд машин морь хоёрынхоо яалгааг
2021/03/17 174.89.36.116
Зочин
Үйлийн үрийг хүн үргээж чадахгүй. Жирийн хүн бүрт л ийм зүйл тохиолддог. Хүүхдийг хүртэл гарцаар гарч байхад хүндэлдэггүй, хардаггүй дайраад гардаг жолооч народ шүү дээ.
2021/03/14 64.119.23.147
Зочин
Арай ч тийм муухай юм з/б сууж байдагүй байлгүй дээ
2021/03/14 64.119.21.202
Иргэн
Дайрсан жолооч нь амьд байгаа бол хэн явуулсныг нь тэгээд асуугаач. Худлаа бусад руу санаан зоргоор чихэж болохгүй биз дээ. Харин төмөр замыншороо овоолж 280 сая доллар идсэн хэрэг бол баримт нотолгоо
2021/03/13 103.212.118.240
Ebi
Hun hardah hereggui ee unen zuv oldoh bailgui dee hardah bas nugel
2021/03/13 43.242.243.201
зочин
Овоо дажгүй ажилладаг гэж дуулсан. Заавал унагах хэрэгтэй бол зүгээр ярилц. ҮАБЗ-өөр тоглож болдоггүй юм шүү.
2021/03/12 122.201.22.86
bold
CHI UURUU JIRIIN BISH IRGEND ORDOG YUM UU/?
2021/03/12 122.201.21.247
  • Recent
  • Most Read
  • Most Comment