Мөнгөн завъяагийн автобусны буудлын орчимд автобус шатсаны улмаас түлэгдсэн хүн байхгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраасан байна.
Азаар гал түймрийн улмаас түлэгдсэн хүн байхгүй аж.