8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны шалгалтыг 14 хоногоор хойшлууллаа

2021-03-15 10:00:00

Улаанбаатар хотод коронавируст халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.

Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment