БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Мүүний урсгалтай холбогдсоноос хойш өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа энэ энэ сарын 14-нд зарласан юм. Түүнээс хойш зарим нэг хүмүүс ажлаа хийж байна гэх болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тэрбээр ажлаа өгөхөөс өмнө төлөвлөчихсөн хурлын ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Түүний оронд ямар хүн томилогдох талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.
Б.Насанбаяр өнөөдрөөс албан ёсоор ажлаа хүлээлгэн өгчээ
2016-04-01 12:01:00