8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ-ны нэр бүхий 26 албан тушаалтанд холбогдох хахуулийн хэргийн шүүх хурал хойшилжээ

2021-03-16 10:00:00

ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Б.Цогтбаатар  нарын 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшилжээ.

Яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг олгохдоо хахууль авч байсан гэх хэргийн улмаас нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-03-15/ болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд:

Шүүх хуралд шүүгчдэгч Б.Ганзориг, Р.Октябрь, М.Золтуяа, Н.Мөнх-Эрдэнэ нар өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн дээрх шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр ханган шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Тодорхой хэрэгт заавал өмгөөлөгч авах хэрэг юу байхав дээ? Өмгөөлөгчид заавал мөнгө төлж илүү зардал гаргах албатай юм уу? Хэрэг бүртгэгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн 4 сөн мафи байх шиг.
2021/03/20 202.126.89.183
Зочин
Өөө тэгвэл ЭМЯ ныхан Ковидыг монголчуудаас салгана гэсэн ойлголт байхгүй юм байна.Мөнгөний суваг нь сайхан нээгджээ.Эмч эмнэлгийн ажилтан ажилчид хүний төлөө сэтгэл гэж байхгүй юм байна аймаар хэрэг б
2021/03/18 150.129.143.77
Иргэн
Энэ Яамдаар чинь дүүрэн авилгачид, хулгайчууд сууж байдаг юм биш үү?. 1 яамнаас л 26 гэхээр дотор муухай болж байна.
2021/03/16 203.217.139.240
  • Recent
  • Most Read
  • Most Comment