8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Монгол Улсын нийт нутгаар цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдав

2021-03-16 10:00:00

2021 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдийн цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ-аас гаргасныг хүргэж байна. 

Салхи: 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутгаар салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, Ховд аймгийн нутгаар салхи секундэд 19-24 метр, зарим үед секундэд 30-34 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.  

14-ний өдөр Өвөрхангай аймгийн нутгаар салхи секундэд 18-30 метр, зарим үед 34 метр, Булган аймгийн нутгаар 16-29 метр, зарим үед 34 метр, Өмнөговь аймгийн нутгаар 18-28 метр, зарим үед 34 метр, Дундговь аймгийн нутгаар секундэд 22-34 метр, зарим үед секундэд 40 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл,

Говь-Алтай аймгийн нутгаар салхи 16-24 метр, зарим үед секундэд 28 метр, Баянхонгор аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 32 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 27-28 метр, Төв аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 32 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 19-25 метр, зарим үед секундэд 31 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-22 метр, зарим үед 24 метр, Дорноговь аймгийн нутгаар седундэд 16-24 метр, зарим үед 29 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

Салхи: 14-15-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 20-28 метр, зарим үед 34-35 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24-28 метр, Өмнөговь аймгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

Цасан шуурга: 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн нийт нутгаар 0.2-5.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 15-24 метр, зарим үед секундэд 28 метр хүчтэй цасан шуурга 01-07 цаг үргэлжлэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, Говь-Алтайн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд  секундэд 16-20 метр хүрч цасан шуурга 02-03 цаг үргэлжлэн шуурч цаг агаарын аюултай үзэгдэл

Ховд аймгийн нутгаар салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 30-33 метр, Говь-Алтайн хойд хэсгээр секундэд 16-24 метр, зарим үед секундэд 33 метр, Увсын өмнөд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 25 метр хүрч шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

14-ний өдөр Төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 14-25 метр, зарим үед 32 метр хүрч хүчтэй цасан шуурга 01-06 цаг үргэлжлэн шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл,

Хөвсгөлийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм,  нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч цасан шуурга, Булган аймгийн нутгаар 0.0-3.0 мм, нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-29 метр, зарим үед 26-34 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.2-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-18 метр, зарим үед 24 метр, Дархан аймгийн нутгаар 3.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч 01-04 цаг үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.  

14-15-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутгаар 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 18-25 метр, зарим үед 28 метр хүрч, 06-10 цаг үргэлжлэн цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment