8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 хүнд хариуцлага тооцов

2021-03-16 12:00:00

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.13-14-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 268 дуудлага мэдээлэл иржээ. Ослын улмаас долоон хүн гэмтэж,  орон нутагт нэг хүн амиа алдсан байна. 

Тухайлбал, энэ  сарын 10-ний өдрийн 14.00 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Хөрөнгө гэх газарт сумын төвөөс 16 км шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, ослын улмаас жолооч нас баржээ. 

Мөн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 147 зөрчил илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд:

 

Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасан байдаг.

 

Иймд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган уулзвар гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл