Шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр нийслэлээс Архангай аймгийн Хайрхан сум руу зорчсон иргэн коронавирусийн халдвартай нь батлагдсан талаар өчигдөр мэдээлсэн . Тухайн иргэнийг Архангай аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан юм.
Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт байсан ч шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирүүлсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ийнхүү Аймгийн шууурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.