8o
Улаанбаатар хот
mobile menu

ТББХ: СХД-ийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 10-нд тогтов

2021-03-17 11:30:00

СХД-ээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын дарга болсон. Үүнтэй холбогдуулан СХД-ийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 9-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган авахаар тогтсон. 

Гэвч хоёр өөр хуулиар зохицуулагддаг сонгуулиудыг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй гэж СЕХ-ноос үзжээ. Уг саналаа УИХ-д хүргүүлсэнээр саналыг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцжээ. 

Улмаар 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр товлосон байна. 

Байнгын хорооны боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн д
2021/03/18 192.82.69.177
  • Recent
  • Most Read
  • Most Comment