8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймаг хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021-03-17 14:12:52

Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хот болон зарим аймаг орон нутагт коронавирусний халдвар тархах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хот хоорондын тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 08.00 цагаас эхлэн хязгаарлахаар болсон байна. Тус шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж. 

Энэ хугацаанд албан томилолт, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, шатахуун, өвс тэжээл тээвэрлэх үйл ажиллагааг нотлох баримтад үндэслэн тусгай зөвшөөрөл олгох замаар хяналтын цэгээр нэвтрүүлэх юм байна. Үүнтэй холбогдуулан тодорхой хяналтын цэгүүдэд цагдаа, онцгой байдал зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид тусгай хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment