8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: ХӨСҮТ-ийн ажилтан мөнгө авч, шинжилгээний хариуг өөрчилдөг ноцтой зөрчил илэрсэн

2021-03-17 14:17:30

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д ажиллалаа.   

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн ажилтан хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг асуудал ил болжээ.  Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл их гарч байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг нь шүү. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд эхнэр нь өмнөөс нь шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарчихаж байна. Хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа болохоор тархалт их, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болоод байна" хэмээн ярилаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment