8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгах судалгаа хийж, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатай

2021-03-18 10:00:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухай, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа.

Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газр Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй  байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа  хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв.

Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,  Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар оролцлоо.

Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хэн их НДШ олон жил тушаасан тэр хүн их тэтгэвэр авах, адилхан албан тушаалд ойролцоо жил ажилласан ТАХчид ойролцоо тэтгэвэр авах ёстой. Түүнээс мөнгө ханштай үеийнх нь бага тэтгэвэр авдагийг анхаарах
2021/03/20 202.126.89.183
Үнэхээр хэлэх үг алга үндэстэн сөнөлөө.
Оюун-Эрдэнэ бацаан минь ээ? Том том бүлтэрч гарч ирчээд биднээр тоглоод эхлэв үү үгүй юу? Наад ярих юмаа бодитой яриарай, хийж чадахгүй байж хуцаад хэрэггүй шүү. Халамжийн, гуйлгачин төр, ард түмэн.
2021/03/18 64.119.26.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment