8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөв

2021-03-19 11:39:01

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 323 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, өнөөдөр 06:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:52 цагт Онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment