8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх санал тавилаа

2021-03-22 09:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Европын өндөр хөгжилтэй орнууд спутникийн лиценцыг худалдан авч үйлдвэрлэх болтой. Манайд яах бол. Манайх өмнө үед шар өвчний вирусын эсрэг гамма глобулин өөрсдөө хийдэг байсан гэсэн нь түүх болжээ
2021/03/23 59.153.114.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment