8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослын дуудлага 38 хувиар буурчээ

2021-03-23 10:00:00

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дуудлагын тоо 38 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment