8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сэмжид Хужирт”-ын ойрын хавьтал 27 хүнээс халдвар илэрчээ

2021-03-24 09:37:27

Өвөрхангай Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн 2 иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулав.

Хариу арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцэж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хужирт суманд ХӨСҮТ, аймгийн БОЭТ-өөс мэргэжлийн багуудыг ажиллуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдлыг иргэд Та бүхэн тайвнаар хүлээн авч, анхаарал, сэрэмжээ дээшлүүлж, хувь хүн бүр халдвараас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл