8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн хазсан чоно галзуу өвчтэй байжээ

2016-04-01 15:45:00

Өнгөрсөн сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Хандгайтын аманд чоно айлын хот руу дайрч, нохойг нь хазаад, улмаар хоёр иргэн, мөн мал руу дайрч хазаж гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг чоныг хүрзээр цохиж алсан бөгөөд Нийслэлийн мал эмнэлгийн газраас уг чононд шинжилгээ хийгээд, галзуу өвчтэй байсныг нь тогтоожээ.   Улмаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, гурван нохойг газар дээр нь устгаж, хазуулсан хоёр иргэн яаралтай вакцин тариулж, шуурхай арга хэмжээ авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
хандгайтын аманд юм уушарга морьтод юм уу. тэгээд тэр явсан газрыг нь ариутгасан юм уу?
2016/04/01 103.17.108.42