8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймгийн таван суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2021-03-25 19:44:55

Хэнтий аймгийн Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа.

Аймгийн онцгой комисс Бор-Өндөр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бүх сумдын Шуурхай штабтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  • Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сум хоорондын орох гарах, Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021.03.25-ны өдрийн 16:00 цагаас 2021.03.26-ны өдрийн 16:00 цаг хүртэл хязгаарлалаа.
  • Сумдын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллахыг сумдын Засаг дарга нар үүрэг болголоо.
  • Бор-Өндөрт зорчсон иргэдийн судалгааг гарган Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж 2021.03.25-ны өдрийн 18 цагаас өмнө ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт, мөн байгууллагын албан хаагчдаас тус сум руу зорчсон талаарх судалгааг 2021.03.25-ны 17:00 цагаас өмнө ирүүлэхийг аймгийн ЗДТГ-ын даргад даалгалаа.
  • Орох гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой Чингис хотод бүсчилсэн шалган нэвтрүүлэх хяналтын цэг ажиллуулахыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосон гэж Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment