8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нэг сар сунгалаа

2021-03-26 09:35:53

Монгол Улсын Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 25 -ны Пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг сар сунгахаар шийдвэлэлээ.

Тус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулсан байна. 

Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 5 дугаар сарын 1-н хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна. 

Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment