8o
Улаанбаатар хот
mobile menu

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрдэж байна

2021-03-29 10:59:25

Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо.

Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм.

Шадар сайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтоох багийн хамт олныг хурд, шийдэл, үр дүнг чухалчлан, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment